Friday, October 30, 2015

ГМС ийн зорилго
Дэлхийн өнцөг булан бүрд байгаль орчны чиглэлээр суралцаж буй суралцагсад бакалаврын сургалтынхаа дараа магистрын, түүнчлэн докторын сургалтанд ч хамрагдах боломжтой байдаг. Эдгээр хүмүүсийн нийтлэг сонирхлыг авч үзвэл, хүрээлэн буй орчин,байгаль орчин, өөрсдийн судалж байгалийн юмс үзэгдлийг илүүтэй таньж мэдэхэд чиглэгдсэн байдаг.

Тухайлбал:
 ~ Хот төлөвлөлт, зохион байгуулагч нь тухайн хотын тэлэлт, хүн амын тооны өсөлтийг сонирхон судлах явцдаа зарим дүүргийн хүн амын өсөлт бусад дүүргийнхээс яагаад илүүтэй их байгааг ойлгохыг хичээнэ.
~ Биологич хүн биологийн олон янз байдал, тэдгээрийн тархалтыг байгалийн нөхцөл байдал, уур амьсгалын онцлогтой нь холбон судлах сонирхолтой байж болно.
 ~ Байгалийн гамшгийн шинжээч жилийн хур тунадасны байдал, газар нутгийн онцлогийг харгалзан үер усны аюултай үзэгдэл тохиолдож болзошгүй байршлыг тогтоох шаардлагатай.
 ~ Геологийн инженерийн мэргэжилтэн чулуулгийн хэлбэр, бүтэц, шинж чанар, газар хөдлөлтийн түүхэн тэмдэглэл зэргийг үндэслэн барилга байгууламж барихад хамгийн тохиромжтой газрыг сонгохыг эрмэлзэнэ.
 ~ Уул уурхайн инженер хүдрийн тархалт, гүн, агууламж зэрэг үзүүлэлтүүдийг ашиглан олборлолт явуулахад хамгийн тохиромжтой байршлыг тогтоох боломжтой.
 ~Харилцаа холбооны компанийн шугам сүлжээний инженер дахин дамжуулах дэд станц суурилуулахад зохимжтой газрыг сонгохын тулд газрын үнэ, геоморфологийн шинж чанар дээр тулгуурлан анализ хийх шаардлагатай.
 ~ Ойн инженер жилийн мод бэлтгэлийн хэмжээг байгальд халгүй байдлаар тодорхойлохын тулд хөрсний шинж чанар, уур амьсгалын онцлогоос хамаарсан модны нөхөн ургалтын хугацаа, одоо ургаж байгаа модны тархалт, модны зүйлийн бүтэц зэрэголон хүчин зүйлсийг харгалзан тогтоох боломжтой.
 ~Ус судлаач эрдэмтэн усан дахь химийн элементүүдийн тархалт, тэдгээрийн сарнилтын хурд, талбай, цэвэр уст цэгүүдийн байршил зэргийг тодорхойлж, түүнийгээ дүрслэн үзүүлэх сонирхолтой байж болно.

Дээр жишээ болгон дурьдсан бүх мэргэжлүүд орон зайн буюу байршлын мэдээтэй холбоотой бөгөөд байршлын мэдээ гэдэг нь юмс үзэгдэл хаана болсон, болж байгаа, болохыг тодорхойлж байдаг. Өөр өнцгөөс авч үзвэл, дээрх мэргэжлүүд нь дэлхийн гадаргууд суурилсан газарзүйн орон зайд хамаарах асуултанд хариулахыг зорьдог.

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna Veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Start Work With Me

Contact Us
JOHN DOE
+123-456-789
Melbourne, Australia